ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ /Онцгой нөхцөл бүхий/
25,000₮

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ

/Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ/


БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР:

Энэхүү загвар нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан "Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ"-ний харилцааг нарийвчлан зохицуулсан мэргэжлийн баримт бичиг юм. Гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодох бүртгэл, эд хөрөнгө болон бизнесийн нууцыг хариуцан ажиллах өндөр хариуцлага бүхий албан тушаалтанд зориулагдсан болно. Ажлын эцсийн үр дүн, эд хөрөнгийн бүрэн хариуцлага, өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг цогцоор нь шийдсэн.


ОНЦЛОГ БОЛОН АЧ ХОЛБОГДОЛ:

  1. Өндөр хариуцлагын тогтолцоо: Ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх, байгууллагад учирсан хохирлыг зах зээлийн үнэлгээгээр нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэлийг тодорхой тусгасан.
  2. Үр дүнд суурилсан үнэлгээ: Ажлын цагийн хатуу хуваарьт баригдахаас илүүтэй "Ажлын эцсийн үр дүн"-гээр ажлыг дүгнэх, гүйцэтгэлийн урамшуулал олгох уян хатан нөхцөлийг бүрдүүлсэн.
  3. Эрсдэлийн удирдлага: Өмчлөгчийн итгэлийг алдах, эрх мэдлээ урвуулан ашиглах, бизнесийн нууц задруулах зэрэг эрсдэлээс сэргийлэх, энэ төрлийн зөрчил гаргасан тохиолдолд гэрээг шууд цуцлах хатуу зохицуулалттай.
  4. Сахилгын шийтгэлийн нарийвчлал: Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан шийтгэлийг шат дараалал харгалзахгүйгээр, зөрчлийн шинж чанарт тохируулан шууд ногдуулах эрхийг Ажил олгогчид олгосон.
  5. Нууцлал ба өрсөлдөөн: Удирдах албан тушаалтны бизнесийн нууц хадгалах үүрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх заалтуудыг сайжруулсан.


Хуудасны тоо: 7 хуудас (А4)

Формат: Microsoft Word (Засварлах боломжтой)

Шинэчлэгдсэн