Энэхүү журам нь аливаа байгууллагын гал тогооны үйл ажиллагааг дотоодоос нь хянах, зохицуулах, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор боловсруулагдсан иж бүрэн баримт бичиг юм.
Журмын онцлог: Байгууллагын хэлбэр, өмчийн төрөл, үйл ажиллагааны цар хүрээнээс үл хамаарч аль ч төрлийн байгууллагад — сургууль, эмнэлэг, компани, зочид буудал, нийтийн хоол үйлдвэрлэл гэлтгүй — шууд хэрэглэгдэхүйцээр боловсруулсан.
Бүтэц: Журам нь 12 бүлэг, 44 зүйл-ийг хамарч, дараах үндсэн чиглэлүүдийг зохицуулна:
Хоол хүнс хүлээн авахаас эхлээд тарааж өгөх хүртэлх бүх үе шатны хяналт; температурын хатуу стандарт (63°C–82°C); харилцан бохирдлоос сэргийлэх өнгийн кодын систем; цэвэрлэгээ, ариутгалын давтамж, журам; ажилтны эрүүл мэнд, хувийн эрүүл ахуйн шаардлага; тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ; зөрчлийн I/II/III зэрэглэлийн ангилал, шийдвэрлэлт; онцгой тохиолдол, хоол хордлогын яаралтай журам; сарын болон жилийн тайлагналын тогтолцоо.
Хуулийн үндэслэл: Монгол Улсын Хүнсний тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон MNS ISO 22000 олон улсын стандартад суурилсан.
Хэрэглэх арга: "БАЙГУУЛЛАГЫН НЭР" гэсэн хэсгийг өөрийн байгууллагын нэрээр орлуулж, удирдлагын тушаалаар батлан мөрдүүлнэ. Журмыг хэрэгжүүлэх явцад байгууллагын онцлогт тохируулан нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой.
Хуудас-26
Word doc хэлбэрээр танд очно.
Шинэчлэгдсэн.