KPI БУЮУ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭМЖИХ, АЖИЛТНЫГ ДҮГНЭХ БЭЛЭН ЗАГВАР
350,000₮

Уул Уурхайн Компанийн Нэгдсэн KPI болон Гүйцэтгэлийн Үнэлгээний Систем


Танай компанид ажилчдын гүйцэтгэлийг хэрхэн шударгаар үнэлэх, уурхайн талбарын оператор болон оффисын ажилтны ажлын үр бүтээмжийг ямар тоон үзүүлэлтээр хэмжих вэ гэдэг асуудал тулгарч байна уу?

Бид уул уурхайн салбарын онцлог, үйл ажиллагааны цикл (Value Chain)-д бүрэн нийцсэн, олон улсын стандартаар боловсруулсан "Гүйцэтгэлийн Үнэлгээний Нэгдсэн Систем"-ийг санал болгож байна. Энэхүү систем нь ерөнхий нэг жагсаалт биш, хэлтэс бүрийн онцлогт тохирсон мэргэжлийн аргачлал юм.


Энэхүү систем ямар асуудлыг шийдэх вэ?

  • Олон талт үйл ажиллагааг нэгтгэх: Уурхайн олборлолт, баяжуулах үйлдвэр, техник засвар, ХАБЭА, санхүү, аж ахуй гэх мэт хоорондоо ялгаатай чиг үүрэг бүхий 10 гаруй хэлтсийг нэгдсэн нэг логик системд оруулна.
  • Шударга үнэлгээний тогтолцоо: Ажилтныг "сайн", "муу" гэж субъектив байдлаар дүгнэх биш, тоон үзүүлэлт (ТБК, ТАК, хэмнэлт, төлөвлөгөөний биелэлт) дээр суурилж үнэлнэ.
  • Цалин урамшууллын уялдаа: KPI-ийн үр дүнг үндсэн цалин, нэмэгдэл урамшуулалтай шууд хэрхэн холбох механизмыг тодорхой болгоно.

Системийн бүтэц (Багцад багтсан хэлтсүүд):


Энэхүү загвар нь дараах 4 үндсэн газрын хүрээнд бүх албан тушаалтнуудын KPI-ыг нарийвчлан гаргасан:

  1. Уул уурхай, технологийн газар: Олборлолт, инженерчлэл, геологи, маркшейдер, хүнд механизмын операторууд.
  2. Техник засвар үйлчилгээний баг: Механикчид, засварчид, цахилгаанчид (ТБК, MTBF үзүүлэлтүүд).
  3. Санхүү, эдийн засаг, хангамжийн газар: Нягтлан бодох, борлуулалт, логистик, агуулахын ажилтнууд.
  4. ХАБЭА болон Туслах үйлчилгээ: Аюулгүй байдлын офицерууд, байгаль орчин, кемп, аж ахуйн ажилтнууд.


Худалдаж авснаар гарах бодит үр дүн:

  • Үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэнэ: Ажилтан бүр өөрийнх нь KPI-д юу нөлөөлдгийг (жишээ нь: техникийн сул зогсолт бууруулах, шатахуун хэмнэх) мэддэг болсноор хариуцлага дээшилнэ.
  • Зардлын хяналт сайжирна: Сэлбэг хэрэгсэл, хангамжийн зардлыг KPI-тай холбосноор үргүй зардал багасна.
  • Ажилтнуудын идэвхжүүлэлт: Гүйцэтгэлээ бодитоор үнэлүүлж байгаа ажилтан илүү тогтвор суурьшилтай ажилладаг.
  • Цаг хугацаа хэмнэнэ: Та 0-ээс эхэлж систем боловсруулах шаардлагагүй. Бэлэн бэлтгэсэн, туршигдсан логикийг өөрийн компанид нутагшуулахад л хангалттай.


Хэрэглэхэд хялбар байдал:

Загвар нь Excel хэлбэрээр байгаа бөгөөд

  • Албан тушаал бүрийн чиг үүргийг тодорхойлсон.
  • Үнэлгээний жин (Weight) болон шалгуур үзүүлэлтүүдийг тоон утгаар оруулсан.
  • "Босго шалгуур" буюу ажилтны заавал биелүүлэх ёстой мэргэжлийн шаардлагуудыг тусгасан.


Дагалдах материал

АЖИЛТНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

ГҮЙЦЭТГЭЛИЙН ЯРИЛЦЛАГЫН ТЭМДЭГЛЭЛИЙН МАЯГТ

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ


Шинэчилэгдсэн