ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

WWW.MAYAGT.MN - ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү баримт бичиг нь "Mayagt.mn" (цаашид "Сайт" гэх) болон тус сайтаар

үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээд (цаашид "Хэрэглэгч" гэх) хооронд үүсэх

харилцааг зохицуулна.

1.2. Сайт нь бэлэн загвар, маягтуудыг цахим хэлбэрээр худалдаалах үйлчилгээ

үзүүлэгч бөгөөд хэрэглэгч худалдан авалт хийснээр энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн

зөвшөөрсөнд тооцно.

1.3. Хэрэглэгч тус сайтаас худалдан авалт хийснээр энэхүү үйлчилгээний

нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Хоёр. Мэдээллийн аюулгүй байдал ба Ёс зүй

2.1. Хувийн нууцлалыг дээдлэх нь: Бид хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн

эмзэг мэдээллийг (банкны картны мэдээлэл, регистрийн дугаар, гэрийн хаяг гэх

мэт) хэзээ ч, ямар ч нөхцөлд шаардахгүй ба цуглуулахгүй.

2.2. Нэвтрэх шаардлагагүй: Хэрэглэгч сайтад заавал бүртгүүлэх, нэвтрэх

шаардлагагүйгээр "Зочин" горимоор шууд худалдан авалт хийх бүрэн боломжтой.

2.3. Холбоо барих мэдээллийн зорилго:

 Имэйл хаяг: Худалдан авсан файлыг илгээх цор ганц зорилгоор

ашиглагдана.

 Утасны дугаар: Бид таны утасны дугаарыг зар сурталчилгаа, маркетинг

болон бусад гуравдагч этгээдэд дамжуулах зорилгоор ашиглахгүй. Утасны

дугаар нь зөвхөн хэрэглэгч имэйл хаягаа буруу оруулснаас үүдэн файл

очихгүй байх, эсвэл төлбөр төлөгдсөн ч сүлжээний саатлаас болж файл

илгээгдээгүй тохиолдолд ТАНЫГ ТАНИХ БОЛОН ТАНД ТУСЛАХ зорилгоор

ашиглагдана.

Гурав. Худалдан авалт, Хүргэлт ба Санал гомдол

3.1. Файлын формат: Сайтаас худалдан авсан бүх материал, загварууд нь

хэрэглэгч өөрөө засварлах боломжтой Microsoft Word (.docx) болон Microsoft Excel

(.xlsx) форматаар и-мэйл хаягт очно


3.1. Систем төлбөр баталгаажсан даруйд файлыг таны и-мэйл хаяг руу автоматаар

илгээдэг. Хэрэв та төлбөр төлсөн боловч файлаа хүлээн аваагүй бол дараах

нийтлэг шалтгаанууд байж болзошгүй:

 Бүртгүүлэхдээ и-мэйл хаягаа санамсаргүй байдлаар алдаатай бичсэн;

 Илгээгдсэн файл таны и-мэйлийн "Spam" эсвэл "Junk" хавтас руу орсон;


 Техникийн саатал эсвэл сүлжээний доголдол үүссэн.

3.2. Тусламж авах:

Дээрх тохиолдлуудад та санаа зоволгүйгээр дараах сувгуудаар бидэнд мэдэгдэнэ

үү:

 Вэб сайтын туслах цонх (Chat)

 Mayagt.mn албан ёсны Facebook хуудас

 Утас: 95961901, 75154488

Бид таны гүйлгээг шалгаж, асуудлыг нэн даруй шийдвэрлэн файлыг дахин илгээх

болно.

3.3. Санал хүсэлт: Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой болон бусад

санал, хүсэлт, гомдлыг [email protected] цахим шуудан болон дээр дурдсан холбоо

барих сувгуудаар дамжуулан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

Дөрөв. Оюуны өмч ба Ашиглалт

4.1. Оюуны өмчийн хамгаалалт: WWW.MAYAGT.MN вэбсайт, апп, түүний бүтэц,

дизайн, агуулга болон программ хангамж нь Монгол Улсын Оюуны өмчийн тухай

хуулиар хамгаалагдсан болно.

4.2. Материалын ашиглалт: Сайтаас худалдан авсан загвар, материалууд нь

зөвхөн тухайн хэрэглэгчийн хувийн болон дотоод хэрэгцээнд зориулагдсан.

Эдгээрийг хувилан олшруулах, гуравдагч этгээдэд дамжуулах, арилжааны

зорилгоор дахин худалдахыг хатуу хориглоно.

Тав. Хариуцлагын хязгаарлалт

5.1. Бид загвар маягтуудыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэхийг зорьдог боловч

хэрэглэгч өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан агуулгыг хянах, өөрчлөх

үүрэгтэй.

5.2. Дижитал бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан файл нэгэнт илгээгдсэн

тохиолдолд буцаах боломжгүйг анхаарна уу.

Зургаа. Хэрэглэгчийн баталгаажуулалт

6.1. Та Худалдан авах; товчийг дарсноор манай Үйлчилгээний нөхцөлийг бүрэн

хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.